Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх ажлаа хүлээлгэн өгчээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийлээ.
Үүний нэг нь, Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхийн оронд Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзулыг томилжээ. Х.Улам-Өрнөх нь худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд гадаадад удаан хугацаагаар сурах болсон тул ажлаа хүлээлгэж өгч байгаа аж.