Ц.Батзул: Тендер авсан компани чанаргүй ажил гүйцэтгэсэн бол хар жагсаалтад орно

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр, “Тендер шалгаруулалтад ороод чанаргүй ажил гүйцэтгэдэг, ажлаа дутуу хийдэг үүнээс үүдэн улсын төсвийн хөрөнгө оруулалт чанаргүй болдог, эзэн холбогдогчгүй болдог зэргээс шалтгаалан дээрх байдлаар тендерийн ажлыг дутуу хийдэг компаниудыг дахин тендерт оруулахгүй байхаар заасан. Ингэхдээ тухайн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлтэй хамт хар жагсаалтад бүртгэж, олон нийтэд зарлахаар болсон.

Нөгөө талаар төрийн албан хаагчид хуулийн хугацаанд шийдвэр гаргаагүй, хууль зөрчиж шийдвэр гаргасан нь гэмт хэргийн шинжтэй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгоно. Гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны хууль болон хөдөлмөрийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.Мөн тендерт хамгийн бага мөнгөн дүнгээр зарласан компанийг шалгаруулдаг гэх асуудал яригддаг. Цаашдаа бид ашиглалтын хугацааны зардлыг тооцож ялагчийг тодруулах тогтолцоог шинээр бий болгож байна” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *