Т.Ням-Очир: 2023 оны төсөвт сурагчдын үдийн хоолны зардал тусгагдаагүй ч тодорхой зохицуулалт хийх санал тавьсан
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг хийв.
Тэрбээр, “2018-2019 оны хичээлийн жилээс эхлээд эрүүл мэндийн хичээл заавал судлах агуулгаар орж ирсэн. Үүнд нийт 6 агуулга орж ирсний нэг нь эрүүл хооллолтын агуулга орж ирж байгаа юм. Хүний эрүүл мэндийн суурь нь эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн юм гэсэн агуулгаар боловсролын салбар ажиллаж байна.Зөвхөн СӨБ болон бага ангийн түвшинд өглөөний цайны ач тусын талаарх нөлөөллийн аяныг зохион байгууллаа. ЕБС-ийн дунд ангид Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн нөлөөллийн ажил. Их дээд сургуулиудын оюутан залуусын хувьд Эрүүл хандлага, эрүүл оюутан нөлөөллийн аяныг зохион байгууллаа.
Мөн боловсролын бүх шатны байгууллагуудад хоол хүнсний асуудал хариуцаж байгаа тогооч, туслах тогооч нарын цалин, ажиллаж орчин нөхцөлтэй холбоотой үнэлгээг хийх, цаашлаад дэмжин ажиллах тал дээр анхаарч ажиллана. Ингэхдээ сургуулийн удирдлага, холбогдох яамдууд ч тэр хамтын ажиллагаагаар энэ ажлыг үргэлжлүүлэн авч явна. Иймээс зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний асуудлыг Монгол Улсын хэмжээнд иргэддээ зөв хандлага, төлөвшил өгөх талаар хамтарч ажиллана. 2023 оны төсөвт үдийн хоолны зардал тусгагдаагүй ч тодорхой зохицуулалт хийх ёстой гэж үзсэн байгаа” гэв.