Ш.Энхийн-Одын “Дэйтон Флайерс“ баг анхны хожигдлоо хүлээлээ
Монголын анхны NCAA-гийн тоглогч Ш.Энхийн-Одын “Дэйтон Флайерс” баг өнөөдөр улирлын гурав дахь тоглолтоо UNLV буюу Лас-Вегасын Невадагийн их сургуулийн багтай хийж, эхний ялагдлаа хүлээлээ.
Лас-Вегасын Невадагийн их сургуулийн баг өмнө нь “Final Four”-т 4 удаа шалгарч нэг удаа аваргаар тодорч байсан ба Лэрри Жонсон, Шон Мэрион тэргүүтэй NBA-гийн олон шилдэг тоглогчдыг бэлтгэн гаргасан байдаг. Тус сургуулийн эсрэг “Дэйтон”-ы залуус тун сайн эхлүүлсэн ч 52:60-аар анхны хожигдлоо хүлээсэн юм.
Тоглолтоор Ш.Энхийн-Од алдааны асуудалд эрт орсон ч 14 оноо, 4 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй байв. Түүний баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 20-нд “Роберт Моррис” багтай хийх юм.
Эх сурвалж: MGL Sport