Баталгаагүй бараа үйлчилгээнд хэрэглэгч хохирсоор байх уу?
Монголд бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаа гэж зүйл байна уу?
Хэрэглэгчид өндөр чанар, сэтгэл ханамж амласан сурталчилгаанд итгэж худалдан авалт хийгээд тухайн бараа үйлчилгээ нь бодит байдал дээр сурталчилгаа шигээ байхгүй, хэрэглэгч хохироод үлдэх нь элбэг.
Тухайлбал нэгэн үйлчлүүлэгч “LIQUI MOLY” авто засварын газарт энэ оны зургаадугаар сард автомашиныхаа моторын тосыг солиулж, тус газраас 10.000км явах баталгаа өгсөн байна. Гэтэл 3000 км яваад моторын тос нь ууршаад дууссан, мотор нь эвдрэх нөхцөл байдалд хүржээ. Хэрэглэгч тус газарт хандахад хариуцлага хүлээх эрх мэдэлтэй хүн байхгүй хэрэглэгчийг удаа дараа явуулж чирэгдэл учруулсаар байгаа тухай манай редакцад хандсан юм. Тус хэрэглэгч Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан ба тус газраас асуудлыг шийдвэрлэж өгөхөөр ажиллаж байгаа гэв.
Бизнес эрхлэгчид хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ өгсөн баталгаандаа хүрэхгүй бол түүнийг шийдвэрлэх хууль журам, хэрэглэгчийг хамгаалдаг байгууллага байдаг гэдгийг мэддэг байгаасай.