Өнөөдөр волейболын дээд лигийн “Бүх одод”-ын тоглолт болно
Үндэсний дээд лигийн тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт болох “Бүх одод”-ын тоглолт өнөөдөр болно. Тоглолт Спортын төв ордонд 15.00 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг тасалбарыг спортын төв ордонд худалдаалах аж.
Мөн энэхүү тоглолтыг “SPS” телевиз шууд дамжуулах юм.