АТГ: “Нүүрснийхэнтэй“ холбоотой 24 объектод 33 хүнийг дайчлан байцаажээ
АТГ-аас өчигдөр /2022.11.16/ “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийжээ. Мөн АТГ-аас “нүүрснийхэнтэй” холбоотой 24 объектод 33 хүнийг дайчлан байцаасан байна.
Тодруулбал, хуулийн байгууллагынхан нүүрсний асуудалд холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг шалгаад эхэлжээ.