|

Н.Болдбаатар: МАН-ын тал толгойг хариуцаж буй Д.Амарбаясгалан яаж 2023 оны төсвийг Монголын ард түмэнд зөв зарцуулах юм бэ

АН-аас өнөөдөр /2022.11.17/ мэдээлэл хийв.

Энэ үеэр Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар, “Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Өрхийн орлого жилээс жилд буурч байна. Өнгөрсөн удаагийн сонгуулиар МАН татвар нэмэхгүй гэсэн ч нэмчихсэн. Тиймээс энэ сарын 15-ны өдөр АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг хүргүүлсэн. 2023 оны улсын төсөв дээрмийн төсөв болсон. Иймд Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна.

МАН-ынхан сонгуульдаа бэлдэж хэт их төсөв тавьдаг. 21 аймгаас хамгийн их төсөв тавьсан нь Хэнтий аймаг байсан. Хэнтий аймагт Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд өөрсдөө байдаг. Эрх мэдэлтэй нь өөрийнхөө тойрогт хамгийн их төсөв тавьдаг зүйл олон жил үргэлжилж байна. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Монголын эрх ашиг нэг байх ёстой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан одоо ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байна. МАН-ын тал толгойг хариуцаж буй хүн яаж 2023 оны төсвийг Монголын ард түмэнд зөв зарцуулах юм бэ. Энэ бол дээрэм” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *