Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси огцрохоо мэдэгдлээ
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд ардчилсан намын бүлгийг сүүлийн хорь орчим жил удирдсан Нэнси Пелоси албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. 82 настай Нэнси Пелоси нь Конгрессийн төлөөлөгчдийн танхимын даргаар ажилласан анхны эмэгтэй юм.
Гэхдээ тэрээр Конгрессийн доод танхимд Калифорни мужаа төлөөлөн үргэлжлүүлэн ажиллана. АНУ-д явагдсан завсрын сонгуульд Бүгд Найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд олонх болох төлөвтэй байгаа нь Нэнси Пелосигийн огцрох шалтгаан болжээ.
“Би гэрийн эзэгтэйгээс Төлөөлөгчдийн танхимын дарга болтлоо явна гэж хэзээ ч бодоогүй. Дараагийн Конгресст Ардчилсан намын тэргүүний суудлын төлөө дахин өрсөлдөхгүй. Шинэ үедээ халаагаа өгөх цаг нь болсон” хэмээн Ненси Пелоси мэдэгдэлдээ хэллээ.
Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах намынхан одоогийн цөөнхийн бүлгийн дарга Кевин Маккартийг танхимын дараагийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн юм.