Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжлээ
Архангай аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өнөөдрөөс /2021.03.25/ өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжлээ.
Тус аймгийн Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумдын орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Мөн Булган, Ихтамир, Хашаат зэрэг сумдын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж.
Аймгийн хэмжээнд бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг хориглож, аймаг, сумдын төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт албан хаагчдийн 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулах шийдвэрлэжээ.