Д.Даваадорж МУ-ын ерөнхийлөгчийн залуучууд, оюутнуудын хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллахаар болжээ
Бидний сайн мэдэх МҮОНТ-ын Хит нэвтрүүлгийн хөтлөгч Давааням агсаны хүү Даваадорж улстөр нийгмийн идэвхитэй төдийгүй жүжигчин Ч.Ундралын нөхөр гэдгээр нь хүмүүс таньдаг билээ. Тэрээр МУ-ын ерөнхийлөгчиийн залуучууд, оюутнуудын хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллах болсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Энэ тухайд
“Миний бие Даваанямын Даваадорж Монгол улсын ерөнхийлөгчийн залуучууд , оюутнуудын хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллахаар болсон. Залуучуудын байгууллагуудын идэвх оролцоог хангаж, залуучуудынхаа эрх ашгийг хамгаалж, гадаад , дотоодын залуучуудын байгууллагатай хамтарч ажиллах олон төлөвлөгөө бий. Миний хувьд ЮНЕСКО-ын тэтгэлгээр Шанхайн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Цаашид Монголд НҮБ Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг амжилттай хэрэгжүүлж одоо байгаа 109-р байрыг урагшлуулахын төлөө хичээж ажиллана. Бүх залуучууд, оюутнуудад санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нээлттэй.
Жич: Залуучуудын бодлого хариуцсан зөвлөх гэдгийг илтэд мушгин гуйвуулж, миний гэр бүл, охины маань зургийг ашиглан зориуд гутаан доромжилж буйд харамсаж байна.
Санал, шүүмжлэлийг нээлттэй авна.
Баярлалаа” гэжээ.