|

ХӨСҮТ: “Налайх дүүрэгт хордсон 19 хүүхдээс хоолны хордлогын шинжүүд илэрсэн”

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Налайх дүүрэгт хордсон хүүхдүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдээс хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн талаарх мэдээлэл ирсэн. Үүний дагуу ХӨСҮТ-ийн тандалтын нэгж ажиллаж байна. Налайх дүүрэгт, ЭХЭМҮТ-д яаралтай тусламжийн тасагт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Тандалтын баг ажиллаж байгаа учраас эцсийн дүн гарах болоогүй. Хэрэв хоолны хордлого мөн бол үүсгэгчийг тодорхойлох лаборатори,шинжилгээ хийгдэнэ” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *