Өсвөр насны хүүхэд бичлэг хийж үлдээгээд, амиа хорложээ
Өсвөр насны хүүхэд өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын … дугаар байрны 12 давхраас 17 настай эрэгтэй хүүхэд үсэрч, амиа хорложээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “Өндрөөс унаж нас барсан хүн байна” гэх дуудлага иржээ.
Тэрээр гар утсан дээрээ “Би чамд хайртай байсан. Одоо би үхлээ амиа хорлож байна” гэх бичлэг хийж, үлдээсэн байжээ. Тухайн үед талийгаач гэртээ ганцаараа байсан гэнэ.