Зүрхний таславчийн төрөлхийн гажгуудын эмчилгээг ЭМД-ын сан 100 хувь хариуцна
Зүрхний таславчийн төрөлхийн гажгуудын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах зүрхний таславчийн төрөлх гажиг засах мэс заслын эмийн эмчилгээ 840 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 4-9.8 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний:
- амбулаторийн 4302,
- өдрийн эмчилгээний 10,
- өндөр, өртөгтэй оношилгоо, шинжилгээний 82,
- мэс заслын 508 нийт 4902 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдолд ЭМД-ын сангаас 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай ЭНД дарж танилцаарай.
Эх сурвалж: ЭМЯ