|

Өлсгөлөн зарласан Т.Чимгээгийн ар гэрийнхэнтэй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар уулзлаа

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийт мэдсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байгаа.
Энэ асуудлаар буюу иргэнийг эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ-д хүний эрхийн нийтийн сонсгол хийх санаачилгыг УИХ-ын гишүүн  Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин  нар УИХ-д хүргүүлээд байсан.  Эрүүдэн шүүсэн эсэх асуудлаар холбогдох газрууд, Хүний эрхийн үндэсний комисс шалгаж дүгнэлт гаргахад тухайн хэрэг нууцын зэрэглэлтэй байгаа тул бүрэн шалгаж тогтоох боломжгүй бэрхшээл үүсчээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин  нар өнөөдөр /2021.03.25/  С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах тухай хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргасан.  Үүнийхээ дараа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд  нойтон өлсгөлөн зарласан  Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөртэй уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.МөнхцэцэгС.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийт мэдсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудал нь Олон Улсын парламентийн холбооны анхааралд байгаа. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэртээ С.Зоригийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст хууль хяналтын байгууллагын алба хаагчид хүч хэрэглэн, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй талаар болон хэргийн нотлох баримтыг нууцын зэрэглэлд багтаан хэрэг хянан шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлсэн талаар дурдсан байдаг.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс хорих ялаа эдэлж байгаа. Хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байна. Тиймээс  Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах” нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  хүргүүлсэн” гэсэн юм. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *