Х.Болорчулуун: Малын гоц халдварт өвчин тайван болоод байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, “Шүлхий өвчний зургаан сая, үхрийн арьс товруутах өвчний 500 мянган тун, хонины цэцэг өвчний 462.8 мянган тун вакцины нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангалаа. Малын гоц халдварт өвчин өнөөдрийн байдлаар тайван болоод байна. Харин бог малын мялзан өвчин долоон аймгийн 15 сумын 22 голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.Цаашид эрчимжсэн мал аж ахуй болон усалгаатай тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шим, бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах, худалдааны эргэлтийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллана” гэлээ. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *