ДАШТ-ий түүхэнд анх удаа эзэн орны баг нээлтийн тоглолтод хожигдлоо
Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод Эквадор Катарын шигшээг 2:0-ээр буулган авлаа. Хоёр гоолыг Эквадорын довтлогч Эннер Валенсиа оруулсан байна. Энэ нь ДАШТ-ийн 92 жилийн түүхэнд нээлтийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орон хожигдсон анхны тохиолдол болж байна.