29-р сургуулийн багш: Хүүхдүүд маань зузаан хувцастай, халуун цай барьчхаад чичрээд суудаг

29-р сургуулийн анги танхимын дээврээс ус гоожсон, өвөлдөө маш хүйтэн байдаг болохоор багш сурагчид зузаан гадуур хувцастай хичээллэдэг талаар тус сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж шаардлага тавьж байсан багшийн биед халдсан талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “2017 оноос хойш таван жилийн хугацаанд захирлын томилгоо 10 удаа явагдсан. Ийм асуудалтай сургуулийн багш нар эв найртай ажиллаж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар сургууль маань захиралгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна сургуулийн барилга маш их асуудалтай. Сургуулийн 3 давхрын нийт 14 анги, коридорууд усанд автдаг. Намар усанд автчихдаг. 9-р сарын 1-ний өмнөх өдөр бид сургуулийн шохойтой зууралдаад байж байдаг. Нэг 4, 5 хувингаар ус тосчихсон байдаг. Багш нар өөрсдөө засвар хийдэг. Хүүхдүүд маань зузаан хувцастай, халуун цай барьчихаад чичрээд суудаг. Бидэнд ч бас хичээл заахад хэцүү байдаг. Зарим сургуульд аж ахуйн дарга байдаг. Манай сургуульд ч бий. Гэтэл захирлыг машинтай зөөдөг ажил хийдэг гэж би бодож байна. Олон жил харлаа, тэвчлээ. Миний биед халдсан болохоор ч биш бид хэлье гэж бодож байсан. Удирдлагыг сургууль дотроос биш гаднаас болоовсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, хөгжлийн ялгаатай байдлыг ойлгодог, ганцааранг нь биш баг хамт олноор нь томилж өгөөч гэж хүсэж байна” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *