БЗД-ийн 21-р сургуулийн дээвэр нурж, хоёр сурагч гэмтжээ
Улсын төсвийн 10,5 тэрбум төгрөгөөр “Батс-Өргөө” ХХК барьж, 2019 оны аравдугаар сард шинээр ашиглалтад оруулсан БЗД-ийн Ерөнхий боловсролын 21-р сургуулийн тааз нурж хоёр хүүхэд бэртжээ.
Мэргэжлийн байгууллагууд 21-р сургуулийн барилгад шалгалт, үнэлгээ дүгнэлт хийгээд хичээл хэвийн үргэлжлэх боломжтой гэжээ. Харин тааз нурсан хэсэгт өнөөдрөөс засвар хийж байгаа тул тус хэсэгт хичээллэдэг ангийн сурагчдын хичээлийн хуваарьт өөрчлөлт орсон байна.