“Найрамдал экипаж” хөтөлбөр “Өнөр” бүл хүүхдийн төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран асрамж халамжийн төвүүдийн хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт арга зүйн дэмжлэг үзүүлэх, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын сайн туршлагыг түгээх зорилгоор “Найрамдал экипаж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд асрамж халамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, багш нарт хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. Мөн Өнөр бүл хүүхдийн төв, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 262 хүүхдийг тус хөтөлбөрт хамруулна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *