Асрамж халамжийн төвүүдэд “Найрамдал экипаж” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран асрамж халамжийн төвүүдийн хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт арга зүйн дэмжлэг үзүүлэх, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын сайн туршлагыг түгээх зорилгоор “Найрамдал экипаж” хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд асрамж халамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, багш нарт хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Мөн Өнөр бүл хүүхдийн төв, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 262 хүүхдийг тус хөтөлбөрт хамруулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *