|

Онлайн мөрийтэй тоглоом тоглуулагчид ямар хариуцлага хүлээлгэх вэ

Г.Ирээдүй буюу цахим орчинд Домог IZ нэрээр олонд танигдсан залуу койны халуурлын үеэр өөрийн нэрийн койноо гаргаж үндэсний дотоодын сүлжээ байгуулна, Монгол Улсаа төлбөрийн нэгдсэн системтэй болгоно гэж 20 орчим тэрбум төгрөг хувийн дансаараа цуглуулсан боловч энэ мөнгөө хүмүүст нь буцаан шилжүүлсэн юм.

Тэгвэл өдгөө 30 нас шүргэж яваа энэ залууд хүмүүс яагаад итгэж, хувийн дансанд нь тэрбум тэрбумаар нь мөнгөө хийх болов гэдэг асуулт гарч ирнэ. Домог IZ онлайн орчинд өөрийгөө долларын саятан, маш баян гэдэг имиж бүрдүүлж чадсанд байгаа юм. Тэрээр хэвлэлд “Би 18 насандаа л 502 мянган ам.доллартай болсон, одоо надад 1,5 тэрбумаар үнэлэгдэх 5-6 машин бий гэх зэргээр ярьжээ. Хүмүүсийн хамгийн их мэдэхийг хүсдэг энэ бүх мөнгөө хаанаас, ямар байдлаар олдог талаар асуухад “Нэг хэсэг би цахим мөрийтэй тоглоомд орчихсон байсан. Нэг жил тоглоод 345.000 ам.доллар хожсон” гэж хариулдаг боловч үүний ард маш олон асуулт тодорхой бус байгаа юм.

Тэгвэл энэ асуудлаар Домог IZ өнгөрсөн жил youtuber ТҮШИГ-тэй маргалдаж нэлээн шуугиан үүсгэсэн юм. Үoutuber ТҮШИГ түүнийг хаанаас ийм их мөнгө олдог талаар сонирхолтой бичлэг цувралаар оруулсан. Энэ бичлэгт Г.Ирээдүйн “Монголоос сар бүр 70-120 тэрбум төгрөг гадагшаа урсаж байгаа. Энэ урсгалыг авч үлдэхийн тулд Монголчууд өөрсдөө вэб хуудас бүтээж ажиллуулахад юу нь болохгүй байгаа юм бэ” гэж хэлсэн бичлэгийг оруулсан нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс гадна түүнтэй хамааралтай байж болох bets.mn вэб хуудсыг шалгасан ба энэ сайт нь хууль бусаар мөрийтэй тоглоом, бооцоо авдаг байж болзошгүй талаар тэрбээр өөрийн youtube хуудсандаа бичлэг байдлаар оруулсан нь анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл сүүлийн үед Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шалгалтын ажиллагааг явуулжээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нийт 46 веб хуудас, 132 фэйсбүүк, пэйж акаунт, гар утасны аппликейшн илрүүлж, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоож, хаах арга хэмжээг авсан байна.

Дээрх нэр бүхий 25 сайтыг ажиллуулж байсан иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, бэлэн мөнгө 250,0 сая төгрөгийг биетээр, макбүүк, нөэтбүүк, процессор, банкны пос машин, гар утас зэрэг 6 төрлийн 100 гаруй техник хэрэгсэл, эд зүйл, компанийн бичиг баримт, гэрээнүүд, дансны хуулга зэргийг хураан авч, хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490.0 сая төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, 200.0 гаруй сая төгрөгийн 3 тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 836.0 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, дансанд байсан  мөнгийг битүүмжилсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсад сүүлийн үед цахим орчны хяналтгүй байдал, интернэтийн хязгааргүй хэрэглээнээс болж цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мэдээлэл нь цахим орчноор тарсан хүмүүсийг хэзээ шалгаж, хуулийн хяналтын байгууллагын өмнө авч ирэх вэ гэдэг асуудал хариултаа хүлээсээр байна.

Similar Posts

4 Comments

  1. Энэ залуу нэг болохор мөрийтэй тоглоомын сайт ажиллуулдаг гээд үгүй ч юм шиг ярьдаг. Ар нь нэлээн том болоод ингэж хамаагүй явдаг байхда

  2. Улаан луйварчин. Одоо бас юу хийх гээл балай2 юм сэдээд яваа бол

  3. X bet1.2.3.4….. гээд монгол талыг нь зохион байгуулдаг юм бишүү

  4. TULBURTEI MEDEELLEE YADAJ UNEN ZOV NAS HUISIIG NI SUDLAAD BICHIJ BAILDAA ERDENTSETSEGEE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *