“Нэгдүгээрт хүүхэд” нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хурал зохион байгуулагдлаа
“Дэлхийн хүүхдийн өдөр” буюу “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсан өдрийг тохиолдуулан “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын “Эцэг, эхийн зөвлөл”-үүдэд хүүхдийн эрхийн зөрчлийг таниулах, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд уриалах зорилготой “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хурал 2022 оны 11 сарын 21-ний өдөр Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулагдлаа.
Энэхүү хуралд хүүхдийн төлөө үүрэг хүлээсэн Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл эцэг эхчүүд хамтдаа өргөтгөсөн байдлаар хуралдлаа.
Хурлаар хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч, зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангаж цаашдын хүүхэд гэр бүлд чиглэсэн ажилд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төвийн хүүхдийн элчээр Болдбаатарын Анандыг батламжиллаа.