Б.Пүрэвдорж: Г.Занданшатар даргадаа хайртай
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Д.Солонго гишүүн Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд дахин нэр дэвшээд хоёр удаа сонгуульд унасан. Хэрвээ унасан тохиолдолд дахиж нэр дэвшихгүй гэдэг журмыг Улсын дээд шүүх гаргасан. Д.Солонго гэдэг хүн бол өргөдлөө өгчихсөн, Цэцийн гишүүнээс бүрэн чөлөөлөгдсөн. Харин Ш.Цогтоо гишүүн ажлаа хийж байгаа. Байнгын хороон дээр хөндөгдөөгүй асуудал чуулганд яригдаж байна.
Миний микрофоныг хаадаг ч гэсэн Г.Занданшатар даргадаа хайртай. МАН өнөөдөртөө эвтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа та нар хоёр талдаа гарна. Хоёр талдаа гарахад та нар УИХ-ын даргаас огцрох материалыг нь өнөөдөр бэлтгэж өгч байна. Давхар мэхтэй юмнууд явж байна. Үүний ард УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч сууж байж магадгүй. Өргөдлөө өгөөгүй, ажлаа хийж буй хүнийг чөлөөлнө гэж байхгүй” гэв.