“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд хилийн хориг тавьж, суллажээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс экстремист үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгт холбогдсон “Тусгаар тогтнол” хөдөлгөөний Д.Банзрагч, Д.Батсайхан, Ц.Цэрэндорж, Г.Тулга, Т.Төмөрзоригт нарт хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэр гаргасан байна.
Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн өнгөрсөн наймдугаар сарын 2-ны өдөр саатуулж, цагдан хорьж байсан юм.
Тус хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд зохион байгуулсан цэргийн эрээн хувцастай жагсаал зохион байгуулсан, уг жагсаал нь санхүүжилттэй байсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэгдэж буй.
Тэдэнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан ирэх 12-р сарын 5-ны өдөр товлогдоод байна.