ХУД-ийн нэгдсэн эмнэлэг тархины цусан хураа авах мэс заслыг анх удаа хийлээ
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг энэ сарын 10-ний өдөр хийжээ.
Тодруулбал хоёрдугаар зэргийн цусны даралт ихсэх өвчинтэй, эрсдэл өндөр оноштой хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмийн эмчилгээ хийлгэх явцдаа толгойн өвдөлт намдахгүй байсан учраас толгойн компьютер томографийн шинжилгээ хийхэд тархины эдийн цус харвалт оношлогджээ.
Тиймээс Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаян, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн баг хамт олонтой хамтарч, дүүргийн эмнэлэгтээ цусан хураа авах мэс заслыг анх удаа хийсэн нь энэ аж. Мэс заслын явцад хүндрэл гараагүй, өвчтөний биеийн байдал тогтвортой байна.