Индонезийн Ява аралд газар хөдлөлтийн улмаас 162 хүн амиа алджээ

Индонезийн Ява аралд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 162 хүн амиа алдаж, 330 орчим хүн гэмтэл авчээ. Газар хөдлөлтийн голомт арлын баруун хэсгийн Чианжур хотод газрын 10 км-ын гүнд бүртгэгдсэн   байна.

Аврагчид нурангин дороос хүмүүсийг эрж, хайх ажлыг үргэлжлүүлж байгаа учир хохирлын хэмжээ нэмэгдэх магадлалтай байгаа талаар мэдээллээ.

Хүн ам шигүү сууришсан бүсэд газар хөдлөлтөөс үүдэлтэй хөрсний нуралтад олон байшин нурж сүйдсэн байна.

Баруун Явагийн захирагч Ридуан Камилийн мэдээлснээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим иргэдэд гадаа эмнэлгийн хашаанд тусламж үзүүлж буй аж.

Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Жакарта хотод нь мөн мэдрэгдсэн бөгөөд өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *