Б.Чойжилсүрэн: Агаарын бохирдол ямар байгааг Байгаль орчны сайдаас асуу
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр УОК-ын 5-р өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр иргэд олон нийтээс ихээр ирүүлж байгаа агаарын бохирдол ихэссэн, утаа өмнөх жилүүдээс өтгөн байгаа шалтгааныг тодруулсан.
Энэ асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Таван толгой түлш” компани өмчлөлийн хувьд 51 хувь нь “Эрдэнэс монгол” компанийн харьяанд, 39 хувь нь Эрчим хүчний яамны харьяанд байдаг. Манай яам аргазүйн хувьд зөвлөгөө өгч, удирдан чиглүүлж ажиллаж байгаа.
Бид түлшний хангамж, чанарыг хариуцна. Түгээлт бусад асуудлыг нийслэал хариуцаж байгаа. Харин агаарын бохирдол утаа ямар байгааг Байгаль орчны сайдаас асуу” гэлээ.