С.Энхболд: Түргэн тусламжийн машиныг эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад тохиолдолд ашиглах хориотой

Цахим сүлжээнд “Урлагийнхан шинэ жилээр олон тоглолтод амжихын тулд түргэн тусламжийн машиныг 300-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг” гэх мэдээлэл тархсан.

May be an image of 1 person and text

 

 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад “Түргэн тусламжийн машин иргэн дуудлага өгсөн цагт анхан шатны тусламж үзүүлэхээр хурдан шуурхай очих зорилготой. Мөн тухайн газраас эмнэлэгт хүргэгдэх үйлчилгээг үзүүлдэг. Хэрэв түргэн тусламжийн машиныг өөр зорилгоор ашигласан тохиолдолд бид нарт мэдэгдэх хэрэгтэй. Түргэн тусламжийн машиныг эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад тохиолдолд ашиглах нь хориотой асуудал” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *