103: Дуучид түргэн тусламжийн машиныг 300-400 мянган төгрөгөөр түрээслэх боломжгүй

Цахим сүлжээнд “Урлагийнхан шинэ жилээр нэг оройдоо 10 гаруй тоглолтод амжихын тулд түргэн тусламжийн машиныг 300-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг” гэх мэдээлэл тархсан.

Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тодруулахад, “Түргэн тусламжийн машиныг түрээсэлнэ гэж байж боломгүй зүйл. Эмнэлгийн зориулалттай машин эрүүл мэндийн үйлчилгээндээ л явна. Хоногт 1200 дуудлагад 48 машин үйлчилж байна. Бүх машин байршил тогтоогчтой, цаг минут бүрийг нь хянадаг хяналттай. Цахим сүлжээнд гарсан мэдээлэл хэн нэгний таамаг байх. Манайх улсын байгууллага учраас ямар нэгэн газартай ч гэрээ хийж үйлчилгээ үзүүлдэггүй. Зөвхөн нийслэлийн хүн амын түргэн тусламжийн үйлчилгээнд явдаг” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *