|

Өнөөдөр Саудын Арабчууд баяраа тэмдэглэж, бүх нийтээр амарна

Катарт  нээлтээ хийсэн  хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн маш сонирхолтой  үргэлжилж байна. Дэлхийн хошой аварга Аргентины шигшээ баг энэ тэмцээний хамгийн бага чансаатай баг болох Саудын Арабын шигшээ багтай хийсэн C хэсгийн эхний тоглолтод 2:1 харьцаатай хожигдсон нь дэлхий нийтийг гайхшралд оруулж,  панатуудыг нь шоконд оруулаад байна. 

Саудын Арабын эрх баригчид түүхэн ялалтаа тэмдэглэж, Лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Өнөөдөр тус улсын төрийн болон хувийн хэвшлийн бүх ажилтан, албан хаагчид, бүх түвшний сургуулиудын оюутан сурагчид амрах болсныг өчигдөр орой зарласан байна.

Хоёр баг дэлхийд  чансаагаар 48 байрын зөрүүтэй. Дэлхийн шилдэг тоглогчдын гуравт эрэмбэлэгдэж байгаа Лионел Мессигийн ахалсан Аргентины шигшээ сүүлийн гурван жилийн хугацаанд 36 тоглолтод  нэг  ч хожигдолгүй явж иржээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments