|

Кристиано Роналдо “Манчестер Юнайтед”-ыг орхилоо

Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” баг Кристиано Роналдотой хийсэн гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцалжээ. Багаас гаргасан албан ёсны мэдэгдэлд гэрээг хоёр тал харилцан зөвшөөрснөөр цуцалж байгаа гэдгийг онцлоод тоглогчийн багийнхаа төлөө хийсэн бүхэнд талархал илэрхийлсэн байна.

Даваа гарагт өгсөн ярилцлагадаа Кристиано РоналдоМанчестер Юнайтед” баг болон дасгалжуулагч Эрик тен Хааг нарыг хурцаар шүүмжилсэн билээ. Энэ талаараа тэрээр тайлбарлахдаа “би юу хүссэнээ ярина” гэж байв. Харин түүний энэхүү ярилцлагаМанчестер Юнайтед” багтай хийсэн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон байх магадлалтай юм.

 

 

Мөн энэ жилийн ДАШТ түүний сүүлийн тоглолтууд болж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Учир нь  Роналдо 37 нас хүрч байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *