Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.
Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргажээ.
Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөж, Ж.Эрдэнэбулган нь хамгийн олон санал авсан байна. Иймд Улсын дээд шүүхээс Ж.Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулахаар саналаа хүргүүлжээ.