“Чингис хаан” одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм.

Энэ жилийн тухайд “Чингис хаан” одонг хоёр хүнд гардуулахаар болжээ. Тодруулбал, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Монголын эрдэмтэн Д.Доржготов нарын нэр тодорчээ.

Монголч эрдэмтэн Жэк Уэтерфордын Монголын түүх, соёлыг судалж бичсэн номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулах томоохон гүүр болж байна. Харин Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиож, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм.

 

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *