Завхан аймгаас алга болсон охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Завхан аймгийн Улиастай суманд арваннэгдүгээр сарын 21-ний өдөр 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлага бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч, 15 настай, эмэгтэй Н-ийг 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж эхэлсэн байна. Тэгвэл хүүхдийг өнөөдөр /2022.11.23/ өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments