|

Ж.Сүхбаатар: Нийслэлээс орон нутагт шилжин суурьших төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэмнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гарч байна. Энэ тогтоол нь өөрийн орлогоороо өөрийгөө аваад явдаг 6 аймаг, алслагдсан 3 дүүрэг иргэдийг хүлээн авах ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллах ёстой гэж байгаа. Эдгээр газрууд нь хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх, бусад аймгууд 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. 2023 оны төсөвт тусгагдсан багц ажлууд бий. Тухайлбал, ипотекийн 3 хувийн хүүтэй зээл, төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэмэх гэх мэт. Нэлээн олон асуудал бий.Өмнө нь орон нутаг руу шилжүүлэхэд таагүй хүлээж авдаг байсан бол одоо иргэд өөрсдөө асуудал тавьж эхэлж байгаа” хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *