“Токио-2020” зуны олимпын галт бамбарын буухиа аялал эхэллээ
Өнөөдөр /2020.03.25/ “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхэлж байна.
Жилийн өмнө Грекийн Олимп уулын бэлд асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпын музейд хадгалагдаж байсан юм. Ийнхүү өнөөдөр галт бамбарыг дахин асаалаа.
Олимпын галт бамбарын буухиаг Фүкүшимагаас эхлүүлүүлж буй нь учир утгатай. 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан энэ л газраасцар тахлын хүнд үед “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээн бэлгэдэж Олимпын галт бамбарын буухиаг эхлүүлж буй нь энэ юм.
ЭХ СУРВАЛЖ: nhk.org.jp