Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ ирэх сараас хямдарна
Дизель түлш тасалдаад байгаа. Уг асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн. Ойролцоогоор 60 хувийг нь Роснефть компани, үлдсэн 40 хувийг нь бусад трейд компаниуд нийлүүлдэг. Роснефть компанийн нийлүүлэлт хэвийн байна. Бусад трейд компаниудын хувьд ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь хязгаарлагдсан байгаа. Энэ шалтгаан нь нөлөөлж, дизель түлшинд түр зуурын хомстол өнгөрсөн өдрүүдэд үүссэн. ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч, Трейд компаниудын үйл ажиллагааг хязгаарласан тушаалыг гаргасан байна лээ. Гэхдээ түр хугацаанд гэсэн.
Хоёрдугаар үндсэн шалтгаан нь жил болгон үүсдэг зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих процесс. Өвлийн түлшнээс зуны түлш рүү шилжих процесс ингэж удаан үргэлжилдэггүй юм байна.Гуравдугаарт, ОХУ-ын дотоод асуудал байна. ОХУ-ын дизелийн эрэлт өөрөө жилийн дунждаас энэ саруудад маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. Тиймээс дэлхий нийтээрээ бензин, дизелийн хувьд хүнд хомстолд орж байгаа. Энэ байдал нь Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Роснефть бол гэрээнийхээ дагуу өгч байгаа. Гэхдээ бид хүсэлт тавьсны дагуу 67 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Монгол Улсын өнөөдрийн дизелийн түлш 11 хоног буюу 27 мянга 800 тонн байна. Цаашдаа трейд компаниудаар дамжихгүйгээр Роснефть компаниас ачигдана. Бид гэрээгээ хийчихсэн. Ирэх сард асуудалд хэвийн болно. Мөн БНХАУ-аас 8000 тонн шатахуун ачигдаад ирж байна. Дизель түлшний үнэ ирэх сараас хямдарна.” гэлээ.