Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Арваннэгдүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -29…-34 градус хүйтэн байна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж,  28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -39…-41 градус, бусад хэсгээр -32…-34 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байх төлөвтэй байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *