Монголоос ОХУ-руу зорчиж явсан автобус замдаа осолдсон хэрэг гарчээ

Өчигдөр орой /2022.11.22/ 18:00 цагийн орчимд Монголоос ОХУ-руу зорчиж явсан автобус амьтан дайрч зам тээврийн осол гаргасан талаар Оросын Байкал-Дэйли сонин мэдээлжээ.

Тодруулбал, Буриадын Иволгинск тосгоны ойролцоох Иволгинскийн дүүрэгт Киа маркийн автобус унагатай гүүг дайрч осолдсон байна. Урьдчилсан байдлаар нийт 29 иргэн зорчиж явсан бөгөөд зорчигчид ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэжээ.

Эх сурвалж: Байкал-Дэйли сонин

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments