ҮЙЛ ЯВДАЛ: “Бавуугийн Лхагвасүрэн” сангийн нээлт болно
Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт Багшийн дээдийн “Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Lavlagaa.e-mongolia.mn системийн нээлт болно.
09.00 цагт “Чингис хаан”-ы музейд Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойг тохиолдуулан “ЧИНГИС ХААН АТЛАС”-ын нээлтийн үйл ажиллагаа, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 8800-7709.
09.30 цагт: ХААИС-д Ойн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан “Ойн салбар-60” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
10:00 цагт Төрийн ордонд: Монголын эм зүйн ажилтны 8 дугаар Их хурал болно. Утас: 9311-6060, 9979-7227.
10.00 цагт: Соёлын өвийн Үндэсний төвд: Соёлын бүтээлч сарын хүрээнд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэгтэй.
11.00 цагт Төрийн ордонд Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангаас “Нандин бүхнээс хамгаалья-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9139-9149.
11.40 цагт: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн нээлт болно.
- ШУА-д Академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн “Цахим шилжилт: Туршлага, сорилт” хэлэлцүүлэгтэй.
- “Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг-2022” “болно.
- Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Мэргэжлйн загвар зохион бүтээгчдийн холбооноос зохион байгуулж буй “Загварын 7 хоног” өнөөдөр эхэлж байна.
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Археологийн судалгааны төв, Археологи, антропологийн тэнхимээс “Монголын археологи: Орчин цагийн судалгаа, шинэ хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.