|

40 дэх удаагийн “Болор цом“ наадмын тэргүүн найрагчаар М.Амархүү тодорлоо

“Болор цом-40” яруу найргийн наадам өчигдөр болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд яруу найрагч М.Амархүү “Ургийн мод” шүлгээрээ тэргүүлж эгшиглэнт эхийн хишигт найрагч болжээ. Мөн яруу найрагч Д.Галсансүх “Сэтгэлзүйн тууриуд” шүлгээрээ дэд байр, яруу найрагч О.Цэнд-Аюуш “1218 оны дурсгалд” шүлгээрээ гутгаар байр, яруу найрагч Л.Моломжамц “Хуучин даавуу шиг”, Ц.Гончиг “Хайрын зовлон яг ямар вэ” шүлгээрээ тус тус удаалсан байна.

Наадмын ерөнхий шүүгчээр МУСГЗ, утга зохиол судлаач Ц.Энхбат, шүүгчээр Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, Шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүн, доктор А.Мөнх-Оргил, доктор Г.Батсуурь, доктор Э.Батжавхлан нар ажиллажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *