BTS хамтлагийн Жин ирэх сарын 13-наас цэргийн албаа хааж эхэлнэ

K-pop урлагийг дэлхийн дэвжээнд гаргасан гэгддэг BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин ирэх сарын 13-наас Өмнөд Солонгосын армид хугацаат цэргийн албаа хааж эхлэх болсныг өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.

Эрүүл мэндийн шаардлага хангасан тус улсын бүх эрчүүд 30 нас хүрэхээсээ өмнө хоёр жил орчим хугацаанд цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг. Жин арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 30 нас хүрэх юм.

Тэрбээр эхлээд Гёнги мужийн Ёнчонд таван долоо хоногийн бэлтгэл хийгээд дараа нь цэргийн ангидаа хуваарилагдах юм байна. Жинийг Умард Солонгостой залгаа хил дээр алба хаана гэсэн яриа тарсан нь түүний фэнүүдийн санааг зовоогоод байгаа аж.

Эх сурвалж: AFP

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments