БНСУ-н Сонму эмнэлэг Монгол хүүд үнэ төлбөргүй хуруу салгах мэс засал хийж өгчээ

Ш.Соджавхлан нь анх төрөхдөө хоёр гарын дунд болон ядам хурууны арьс наалдсан байдалтайгаар төрсөн байна. Үүнээсээ болж хүү томрох тусам бага багаар төвөгшөөх болжээ.

2019 онд БНСУ-н Инчон хотын захиргаа, Инчон хотын Аялал жуулчлалын газар, Инчон Сонму эмнэлэг хамтран түүний онгоцны зардал болон бусад бүх зардлыг 100% дааж үнэ төлбөргүй мэс засал хийж өгөхөөр болсон байна. Гэвч түүний насны хувьд хэтэрхий бага болохоор мэс засалд орох нь хойшлогдож,  2022 оны  аравдугаар сарын 30 ны өдөр Солонгос улсад хөл тавьж, 11 сарын 1-ний өдөр мэс засалд оржээ.

Түүний мэс засал 4 цаг үргэлжилж, хурууны арьсыг салгахаас гадна шинээр арьс суулгах мэс заслыг хийсэн байна. Ш.Соджавхлан хүүгийн мэс засал амжилттай болж эмнэлгээс гарч эмнэлгийн гадуурх эмчилгээ хийлгэж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *