Монгол Улсын иргэний амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд 15 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ

2022 оны есдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон.  

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас тус гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *