Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоожээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Радио локаторын станцад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тодруулбал, тус станцад ээлж солигдохоор PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас өнөөдөр/2021.03.25/ өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарсан байна. Иймд PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж, тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоожээ.

Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан нь эцсийн хариу, коронавирус батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: Хэнтий аймгийн шуурхай штаб

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *