“Tesla” компанийн автомашинуудыг биткойноор худалдаж авах боломжтой

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн автомашинуудыг биткойн криптовалютыг ашиглан худалдаж авах боломжтой болжээ.

Тодруулбал, энэ талаар “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Одоо та бүхэн “Tesla”-г биткойноор худалдаж авах боломжтой. Бид таны төлсөн биткойныг фиат валютад хөрвүүлэлгүйгээр биткойн хэлбэрээр нь хадгална” гэжээ.

Түүний хэлснээр 2021 оны сүүлчээр АНУ-аас өөр орнуудад биткойноор төлбөр хийх боломжтой болох юм. “Tesla” компанийн зүгээс өнгөрөгч хоёрдугаар сард цахим мөнгө болох биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа мэдэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments