Иргэн Б.Цэцэгийн ахлах Туул, Сэлбэ голыг сайжруулах төсөлд 3 тэрбум төгрөгийг суулгажээ
Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулсан. Төсөл нь АНУ, Итали, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын оролцоотой олон улсын төсөл гэгдэж буй. Тодруулбал, Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж, БНСУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх талаар мэдээлж байв.
Гэтэл 2023 оны нийслэлийн төсөвт Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжид зориулж 3 тэрбум 102 сая төгрөг суулгажээ. Мөн Автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл төсөл хэрэгжүүлэх нэгжид 1 тэрбум 759 сая төгрөг, татан буугдсан “Дүүжин тээвэр”-ийн ашиглалтын өмнөх захиргааны өр барагдуулахад 24 сая төгрөг суулгасан байна.