Завхан аймгийн Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
Завхан аймгийн Улиастай суманд 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Биeийн тамир, спортын улсын хорооны томилолтоор УБ хотоос Баянхонгор аймгаар дамжин энэ сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн 5 иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эeрэг гарсан байна. Эдгээр иргэд өчигдөр “Завхан” буудалд байрласан бөгөөд “Загасан нүд” рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын 1 иргэний PCR шинжилгээний хариу өчигдөр эерэг гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарсан гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээлээ.