|

IHC Esports дэлхийн аваргын хэсгийн шатыг давлаа

Монгол Улсын төлөөлөл IHC Esports баг PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатнаас “Survival” шатанд шалгарлаа.

PUBG (PlayerUnknown’s BattleGround) Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Малайзын Куала Лумпур хотод боллоо.

Дэлхийн шилдэг 48 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Монгол Улсын төлөөлөл IHC Esports багийн багтсан “Шар” хэсгийн тоглолтууд пүрэв гарагт /Арваннэгдүгээр сарын 24-д/ эхэлсэн. IHC Esports нийт дөрвөн өдрийн 24 тоглолтод 204 оноо цуглуулж хэсгийн 7-р байраар хэсгээс гарлаа.

Хэсгийн хамгийн өндөр оноотой 3 баг гранд финалд шууд шалгарах бол 4-11-р байрыг эзэлсэн 8 баг “Survival Stage” шатанд шалгарна. Харин хамгийн бага оноотой 5 баг энэ удаагийн тэмцээнээ дуусгана. “Survival Stage” шатанд гурван хэсгээс нийт 24 баг цугларч “Last Chance” шатанд шалгарах 16 эрхийн төлөө тоглоно. “Last Chance” шатнаас 4 баг гранд финалд шалгарах юм. “Survival Stage”-ын тоглолтууд энэ сарын 30-аас арванхоёрдугаар сарын 2-ны хооронд болно.

ДАШТ-ий “Улаан” болон “Ногоон” хэсгийн тоглолтууд өмнөх долоо хоногуудад болсон. “Улаан” хэсгээс Тайландын “Buriram United Esport” 300 оноотой, Бразилын “Influence Chemin Esports” 282 оноотой, Туркийн “S2G Esports” 257 оноотойгоор гранд финалд шалгарсан. Харин “Ногоон” хэсгээс Монголын “Godlike Stalwart” 260, Хятадын “Nova Esports” 256, Туркийн “Fire Flux Esports” 248 оноотой гранд финалд шалгарсан.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments